Булжих минерал майнинг
  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
    • Уул уурхайн төсөл боловсруулах
    • Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх
    • Аялал жуулчлал
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
    • Уул уурхайн төсөл боловсруулах
    • Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх
    • Аялал жуулчлал
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих

Мэдээ Мэдээлэл

HүүрМэдээРио Тинтотой хийх хэлэлцээр ирэх долоо хоногт дуусна
20150508181938-IMG_1670

Рио Тинтотой хийх хэлэлцээр ирэх долоо хоногт дуусна

18 July 2013in Мэдээ Сэтгэгдэл байхгүй байна

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто группийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хоёрдахь шатыг эхлүүлэх хэлэлцээр ирэх долоо хоногт дуусна

гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа “Рио Тинтогийн төлөөлөгчид ирэх долоо хоногт манай улсад ирнэ” гээд “Энэ үеэр Оюутолгой төслийг гацаанд оруулж буй, өмнө нь шийдээгүй гэрээний зарчмын бүх асуудлаар тохиролцоонд хүрч, эцэслэн шийдвэрлэнэ гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Тэд Оюутолгойн ТЭЗҮ болон, далд уурхайн үйл ажиллагааны үе шатын талаар ярилцахаар төлөвлөж байгаа бололтой.

“Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хооронд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэнтэй холбоотойгоор үүссэн асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээр хоёр жил сунжирч байгаа билээ. 2013 оноос ил уурхайг ашиглаж, зэсийн баяжмалын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортод гаргаж эхэлсэн. Харин одоо Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал Оюутолгойн далд уурхайг ашиглах хоёрдахь шатны хөрөнгө оруулалтад шаардлагатай 5.4 тэрбум ам.долларыг хэрхэн санхүүжүүлэх асуудлыг голчлон ярилцах бололтой.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн пүрэв гаригт Перт хотод болсон компанийнхаа жил тутмын нэгдсэн хурал дээр “Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээ үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард манай улсад ирэхдээ “Бид асуудлын зангилааг олж, төслийг зохих цагт нь хөдөлгөнө гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан бөгөөд “Бид тогтвортой гэрээ байгуулахын тулд яарахыг хүсэхгүй байна. Цаг хугацааны шалгуурт хэлэлцээр зогсонги байдалд орсон ч энэ нь чухал ач холбогдолтой тул яарахыг хүсэхгүй байгаа” гэж байсан билээ.

Түүнийг Монголд ирсний дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сараас далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх сураг дуулдсаны дараа Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн Нью-Йоркийн бирж дэх үнэлгээ 44 хувиар өссөн байна. “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources Ltd.”-ийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үүгээр дамжуулан төслийг хянадаг.

Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.45 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн оны байдлаар 580 сая ам.доллар болтлоо унасан юм.

Энэ мэдээг хуваалцах
0
0
0
Өмнөх мэдээ

Standard With Featured Image

Дараагийн мэдээ

Алт, зэсээр амьдардаг улс орнууд Хятадад найдах л үлдлээ

Сэтгэгдэл үлдээх

Cancel reply

Хайлт хийх

Мэдээ

  • Тавантолгойн гэрээний англи хэл дээрх хувилбарыг шалгаж эхэлжээ
  • Тавантолгойн эдийн засгийн үр өгөөж
  • Алт, зэсээр амьдардаг улс орнууд Хятадад найдах л үлдлээ
  • Рио Тинтотой хийх хэлэлцээр ирэх долоо хоногт дуусна
  • Standard With Featured Image

Сэтгэгдэл

  • admin on Тавантолгойн эдийн засгийн үр өгөөж
  • admin on Тавантолгойн эдийн засгийн үр өгөөж
  • admin on Тавантолгойн эдийн засгийн үр өгөөж

Бидний тухай

Булжих минерал майнинг” ХХК нь 2012 онд Уул уурхайн техник эдийн засгийн үндэслэл хийх, төсөл боловсруулах, уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор байгуулагдсан

Мэдээ мэдээлэл

  • Тавантолгойн гэрээний англи хэл дээрх хувилбарыг шалгаж эхэлжээ
  • Тавантолгойн эдийн засгийн үр өгөөж
  • Алт, зэсээр амьдардаг улс орнууд Хятадад найдах л үлдлээ

Хаяг байршил

Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар-13, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпийн гудамж-8, Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яамны байр

Утас: 99104775
Вэб сайт: www.bmm.mn
Имэйл хаяг: info@bmm.mn

Булжих минерал майнинг ХХК © 2016 Вэб хөгжүүлсэн Cool Marketing Agency